Esight - Горим тохируулга: Эрчим хүчний эрх чөлөө
E-Sight
Горим тохируулга: Эрчим хүчний эрх чөлөө
Та өөрийн бүртгэлээр нэвтэрнэ үү. Худалдаж авах 25000₮
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Горим тохируулга: Эрчим хүчний эрх чөлөө

Горимын тохируулга ба усан цахилгаан станц


Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын төлөөх дэлхий дахины цэвэр эрчим хүчний шилжилт нь Монголын эрчим хүчний салбарыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, системийн бүтцийг ногоон эх үүсвэрээр солонгоруулах, хөрөнгө оруулалт татах шинэ нөхцөлийг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд манай улсад хийгдсэн өндөр дээд хэмжээний айлчлалаар АНУ, Герман, Франц, Канад, Их Британи, Швед, Польш, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсээр байна. Үүнийг дагаад эрчим хүчний хараат байдлаа бууруулахад гуравдагч орны дэмжлэг, тэр дундаа горим тохируулгын түргэн маневрлах эх үүсвэрийг хөгжүүлэх хамтын ажиллагааны боломжууд нээгдэх талтай юм.

Горимын тохируулгаа 100 хувь өөрийн эх үүсвэрээр шийдэж чадсан бол эрчим хүчний хараат бус, бие даасан байдалтай улс гэж үздэг. Монгол Улс өдөр ирэх бүр өсөн нэмэгдсээр байгаа эрэлт хэрэгцээгээ хангах суурилагдсан хүчин чадлыг бий болгохдоо нэн тэргүүнд горим тохируулах өөрийн эх үүсвэр, нөөцлүүрийн станцуудыг бий болгох зорилт тулгамдаж байгаа. Ингэхдээ дэлхийн цэвэр эрчим хүчний чиг хандлагатай уялдуулан байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөлгүй технологийг нутагшуулах оновчтой бодлогыг тодорхойлох чухал цаг үед ирээд байгаа билээ. Ийм үе цагт Energy Insight сэтгүүл Монголын эрчим хүчний системийн үндсэн асуудлуудын нэг болох горим тохируулгын сэдвийг хөндөж байна. Гол нийтлэл болон мэргэжилтнүүдийн ярилцлага, олон талт байр сууриар дамжуулан энэхүү чухал асуудлын шийдэлд уншигчдынхаа анхаарлыг хандуулахыг зорилоо. Асар хурдан маневрлах чадвар сайтай төдийгүй манай улсад хамгийн тохиромжтой шийдлийг салбарын мэргэжилтнүүд усан цахилгаан станц хэмээн үзэж байна. Нөгөө талаар усан цахилгаан станц нь цэвэр эрчим хүчинд тооцогддог. 

Дэлхий даяараа зорьж буй зорилготой нийцэхийн зэрэгцээ асуудлаа шийдэн урагшлах боломж хэмээн үзэж буй усан цахилгаан станцыг дотоодод урсгалтай гол, нууруудад байгуулах боломжтой хэмээн 44 байршлыг манай улс тодорхойлоод байна. Эдгээр төслүүдэд эхнээс нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, заримыг нь хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа сайн мэдээг уламжлан шинэ дугаараа уншигч танаа өргөн барьж байна.