Esight - Эрчим хүчний шилжилт буюу зохист оршихуйгаа хамгаалах нь
E-Sight
Эрчим хүчний шилжилт буюу зохист оршихуйгаа хамгаалах нь
Та өөрийн бүртгэлээр нэвтэрнэ үү. Худалдаж авах 25000₮
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүчний шилжилт буюу зохист оршихуйгаа хамгаалах нь

Эрчим хүчний шилжилтийг түргэхгэх нь 

Шатмал түлшний экспортод тулгуурласан, жижиг эдийн засагтай, хөгжиж буй Монгол Улстай адил төстэй орнуудыг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих замаар дэлхий дахинд цэвэр эрчим хүчний шилжилт жигд, шударга явагдана гэсэн санаа “Berlin Energy Transition Dialogue 2024” (BETD) чуулганы индрээс цөөнгүй удаа цуурайтсан юм. Учир нь Африк, Латин Америк, Азийн хөгжиж буй орнуудад цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт ахиц дэвшил багатай байна. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд хөгжиж байгаа орнуудыг цэвэр эрчим хүчинд шилжихэд нь дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулах шаардлагатай хэмээн үзэж байна.

Гуравдугаар сарын 19-20-нд Берлинд нээгдсэн Berlin Energy Transition Dialogue 2024 хурлаар энэ асуудал яригдсан билээ. BETD нь эрчим хүчний шилжилтийн асуудлыг хэлэлцдэг олон улсын гол талбар юм. 10 дахь удаагийн BETD чуулга уулзалт “Дэлхийн эрчим хүчний шилжилтийг түргэтгэх нь” уриан дор зохиогдсон. Эрчим хүчний шилжилтийн бодлогын шинэ хандлагад төвлөрсөн BETD чуулга уулзалтад Энержи Инсайт оролцоод ирэв. Шинэ тутам сэтгүүлд маань 10 дахь удаагийн BETD чуулга уулзалтыг Берлин хотоос сурвалжлах боломж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр бий болсон юм. Улс орнуудын эрчим хүчний стратеги, шийдэл, туршлагын талаарх шинэлэг мэдээллүүдийг багтаасан хурлын сурвалжлага энэ дугаарт нийтлэгдэж байна.

Эрчим хүчний асуудлууд, түүнийг тойрсон шийдлүүд, дэлхий нийтийн чиг хандлагын талаарх хамгийн олон талт мэдээлэл, байр суурийг нэг дороос сонсох боломж олддог тул манай сэтгүүлийн редакц энэ чиглэлийн олон улсын хурлуудыг хилийн чанадаас тогтмол сурвалжлан мэдээлэхийг зорьж байна. Энэ дашрамд уншигчдадаа нэгэн шинэ мэдээ дуулгая. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Монголын Эрчим хүчний засаглал төслийн Монголын эрчим хүчний судалгаа, инновацийн сангаас эрчим хүчний салбарыг сайжруулах шинэлэг шийдлүүдэд санхүүжилт олгох тэтгэлгийг 2023 онд зарлаж 6 төсөл хамрагдахаар болсны нэг нь Энержи Инсайт сэтгүүлийн төсөл юм. Уг тэтгэлэг нь эрчим хүчний чиглэлээр судалгаа шинжилгээнд суурилсан үнэ цэнтэй мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, мэдээллийн сан, эх сурвалж үүсгэн бүрдүүлэх, эрчим хүчээр төрөлжсөн мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих, цаашлаад эрчим хүчний сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, сэтгүүлчид ба салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд чухал дэмжлэг болно гэдэгт найдаж байна.