E-Sight
Үйлчлэх хүрээнээс хэтэрсэн цахилгаан дамжуулах шугамууд

Үйлчлэх хүрээнээс хэтэрсэн цахилгаан дамжуулах шугамууд

110 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) үйлчлэх хүрээ дунджаар 50-140 км бол 220 кВ шугамынх 100-300 км байх нь зүйтэй гэж үздэг байна. ЦДАШ-ын нэвтрүүлэх чадал нь түүний хөндлөн огтлол болон уртаас хамаардаг.

Гэтэл манай улсын эрчим хүчний системд боломжит чадал дамжуулах хүрээнээс хэтэрсэн урт шугамууд ажиллаж байна. Энэ нь эрчим хүчний чанар, хүчдэлийн уналтад сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Дунджаар:

  • Эрдэнэт-Булган-Мөрөн-Тэлмэн-Улиастай-Алтай ЦДАШ 6 дахин урт
  • Эрдэнэт-Булган-Хархорин-Арвайхээр-Баянхонгор ЦДАШ 4 дахин урт
  • Чойр-Бор-Өндөр-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсан ЦДАШ 4 дахин урт
  • Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд ЦДАШ 2.7 дахин урт