E-Sight
2023 онд дэлхийн тогтвортой эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 1.7 их наяд ам.доллар давжээ

2023 онд дэлхийн тогтвортой эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 1.7 их наяд ам.доллар давжээ

Дэлхийн эрчим хүчний хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа цэвэр эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь нүүрснийхээс ч давсан өсөлттэй байгаа юм.

Парисын хэлэлцээр, цахилгаан машиныг өргөнөөр нэвтрүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах янз бүрийн санаачилгад тулгуурлан дэлхийн тогтвортой эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт 2023 онд 1.7 их наяд ам.доллар давжээ. Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

2020-2030 онд дэлхийн тогтвортой эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт 74 хувиар нэмэгдэж бараг 2.2 их наяд ам.доллар бол нүүрсний салбарын хөрөнгө оруулалт 26 хувиар өсөж нийт 1.06 их наяд ам.доллар байх төлөвтэй аж.

Хөрөнгө оруулагчдын хувьд илүү их ашиг өгөөж олох арга замыг хайсаар байдаг. Тэгвэл цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын өсөлт нь дэлхий нийт тогтвортой байдлыг илүүд үзэх болсныг харуулж байна.

2024 онд цэвэр эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэлсэн нь ажиглагдаж буй. Энд хэдхэн жишээ дурдъя:

💡 2019-2023 онд Tesla 1073 хувийн хуримтлагдсан өгөөжтэй байв.
💡 NextEra Energy-ийн улирлын ногдол ашиг 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 10 гаруй хувиар өсжээ.
💡 EnergyX-ийн хөрөнгө оруулагчид 2021 онд компанийн анх тавьж байсан үнийн саналаас 10 дахин хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна.