E-Sight
"Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын эхний блок (150МВт) ашиглалтад орлоо

"Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын эхний блок (150МВт) ашиглалтад орлоо

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Нийт 600 МВт хүчин чадал бүхий “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын 150МВт чадамжийн эхний блокийг ашиглалтад хүлээн авч (2024.10.05) байна. 

Улаанбаатар хотоос 120 км зайд  буюу Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдаж буй энэхүү цахилгаан станцыг 4 блок тус бүр 150 МВт хүчин чадалтай байгуулж байгаа юм.

Станцын II блокийг ирэх жил, III болон IV блокийг 2027-2028 онд ашиглалалтад оруулахаар төлөвлөжээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйдвэрлэл 300 МВт хүрэхэд жилд 1.8 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлэх аж.