E-Sight
Хятад улс эрчим хүчний анхны хуулиа баталлаа

Хятад улс эрчим хүчний анхны хуулиа баталлаа

Хятадын хууль тогтоогчид өнгөрсөн баасан гарагт (2024.11.08) анхны эрчим хүчний  хуулиа баталсан байна. Тус хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны хуралдаанаар баталсан хууль нь есөн бүлгээс бүрдэж буй. Үүнд, эрчим хүчний төлөвлөлт, эрчим хүчний хөгжил, ашиглалт, эрчим хүчний зах зээлийн тогтолцоо,эрчим хүчний нөөц ба онцгой байдлын үед авах арга хэмжээ, эрчим хүчний технологийн инноваци, хяналт, удирдлага, хуулийн хариуцлага оржээ. 

Үндсэн хуульд заасны дагуу боловсруулсан энэхүү хууль нь үндэсний эрчим хүчний хөгжил, аюулгүй байдлыг хангах, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулалт руу хийх шилжилт, тогтвортой хөгжлийг дэмжих болно. Мөн нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтод хүрэхийн тулд идэвхтэй хэрнээ ухаалаг хүчин чармайлт гаргахад дэмжлэг үзүүлэх, орчин үеийн социалист улс байгуулах хэрэгцээг бүх талаар хангахад чиглэсэн хууль гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч болохын хувьд Хятад улс эрчим хүчний үндсэн, өргөн хүрээг хамарсан хуульгүй удаж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.