USAID-ын Монголын эрчим хүчний судалгаа инновацын сангийн тэтгэлэгт “Энержи Инсайт” сэтгүүлийн редакцаас эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн дунд “Олон нийтэд зориулсан нийтлэл хэрхэн бэлтгэх вэ?” сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөр нь эрчим хүчний мэргэжилтнүүдэд салбарынхаа асуудлыг хөндөж бичих сэдэл тэмүүлэл өгөх, бичих ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой билээ.
Мөн эрчим хүчний хараат бус, олон талт мэдээллийн урсгалыг нэмэх, хүртээмжтэйгээр түгээхэд салбарын мэргэжилтнүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд зориулж нийтэлж мэдээлэх ур чадварыг нь мэргэжлийн арга зүйгээр хангах ач холбогдолтой юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд 3 удаагийн суралцах, туршлага солилцох үйл ажиллагааг 2024-2025 онд зохион байгуулахаар төлөвлөсөн. Онолын мэдлэг ойлголт өгч, дасгал ажлаар баталгаажуулах эхний сургалтад дараах агуулгыг багтаалаа. Үүнд:
- Олон нийтэд зориулсан мэдээлэл бэлтгэхэд анхаарах зүйлс, түгээмэл гаргадаг алдаанаас хэрхэн зайлсхийх;
- Нийтлэл, мэдээллээ ойлгуулах, сурталчлах, түгээхтэй холбоотой ОНМХ-ийн зарим асуудлын талаарх суурь мэдлэг;
- Нийтлэл мэдээлэлд гэрэл зураг, инфографик, аудио, видео ашиглах;
- Сошиал контентын форматууд болон рийл бүтээх талаар мэдээлэл хуваалцах;
- Практик дасгал ажлууд, мэдлэг, ур чадвар бататгах.
Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр Энержи Инсайт сэтгүүлийн редакцаас МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн багш нартай хамтран хэрэгжүүлэх юм.
Хамрах хүрээ: Эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд
Тавигдах шаардлага:
- Эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
- Мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаг байх
- Эрчим хүчний сэдвээр бичиж нийтлэх сонирхол, эрмэлзэлтэй байх
- 2 өдрийн сургалтад биечлэн оролцох боломжтой байх
Хугацаа: 2 өдөр (2024 оны 12 дугаар сарын 6-7)
Сонирхсон мэргэжилтнүүд дараах холбоосоор бүртгүүлж, товч танилцуулгаа info@esight.mn хаягаар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны дотор илгээнэ үү. Нэмэлт мэдээллийг 9408-0218 дугаараас тодруулах боломжтой.