E-Sight
Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсэд 70МВт ДЦС барина

Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсэд 70МВт ДЦС барина

Сүхбаатар аймаг ирэх дөрвөн жилд эдийн засгаа тэлж, эрчимтэй хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсэд 70МВт дулааны цахилгаан станц барих юм байна. 2028 онд эхний ээлжийн 35MВт блок ашиглалтад оруулах бөгөөд цаашид 105 МВт хүртэл хүчин чадлыг өргөтгөх боломжтойгоор тооцоолжээ.

Тус станц нь цахилгаан, дулаан, үйлдвэрлэлийн хий гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.  Энэ нь сумын эрчим хүчний найдвартай байдлыг хангах гол хөшүүрэг төсөлд тооцогдож байна. Энэхүү төсөл нийт 430 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих аж.