E-Sight
Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг зарцуулжээ

“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг (2025.01.29) болов. Хэлэлцүүлгийн эхэнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавьсан байна. 

Илтгэлд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээл татаасад 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг, агаарын чанарын бүсэд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн сургалт, өдөрлөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан зөвлөмж сэрэмжлүүлэг, гарын авлага боршуур хэвлэлийн зардал, шахмал түлшний яндан хөөлөх, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар хийсэн нөлөөллийн арга хэмжээнд нийт 36.1 тэрбум төгрөг, Орчны бохирдлыг бууруулах ажлын албаны үйл ажиллагааны зардалд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан талаар дурджээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 126 хүн оролцсон байна.