E-Sight
Шөнийн тариф эрчим хүчний салбарын татаас биш

Шөнийн тариф эрчим хүчний салбарын татаас биш

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд лхагва гарагт (2023.03.18) мэдээлэл өглөө.

Тарифын шинэчлэл явагдсанаар хүрэх үр дүн, одоогоор хүрсэн үр дүн

Шинээр баригдах эх үүсвэрийн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэнэ. Эрчим хүчний компаниуд урт хугацаат зээлүүдтэй байна. Сангийн яамтай дамжуулан зээлдүүлэх гэрээ, ДЦС-4 шинэ трубин суурилуулсантай холбоотой Хөгжлийн банкнаас авсан зээлүүд зээлийн графикаа зөрчөөд хуримтлагдаад явж байгаа. Энэ зээлүүд төлөгдөж эхэлнэ. Төлөгдөж эхлэхээр эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлүүдтэй шинээр олгогдож эхэлнэ. Үүгээр цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөлийг хийнэ. Зээлүүд төлөгдсөнөөр донор байгууллагуудын эргэн төлөх чадваргүй байна гэж үздэг хүндрэлтэй байдлаас гарна.

Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай явсан. 2023 оны балансаар 357 тэрбум өр төлбөртэй байна. Энийг шат дараатай төлж явснаар 2027 оны эцэст хуримтлагдсан богино хугацаат өр төлбөрийг төлж дуусна.

Эрчим хүчний салбарт гэр хорооллын шөнийн тарифтай холбоотой татаасыг суулгасан. Үүнийг эрчим хүчний салбарынхан эрчим хүчний татаас биш, харин агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой олгож байгаа үнийн зөрүү гэсэн байдлаар явж байна.


Тариф нэмэгдсэнээр эхний ээлжинд нүүрсний уурхай, төмөр зам алдагдалгүй ажиллаж эхэлсэн. Төвийн бүсийн эрчим хүчний гурван үндсэн уурхайн нүүрсний тонн тутмын үнийг нэмсэн. Үүнд:
Багануурын уурхайн нүүрс 33310-54091 төгрөг болж 25 хувиар,
Шивээ-Овоогийн уурхайн нүүрс 38990-53197 төгрөг болж 35 хувиар,
Шарын голын уурхайн нүүрс 52740-65315 төгрөг болж 24 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нүүрс тээвэрлэх төмөр замын өртөг мөн адил өссөн. Тээврийн хол ойроос хамаарч үнэ харилцан адилгүй тогтсон. Тухайлбал, ДЦС-3-ын нэг тонн нүүрсний тээврийн үнэ 8169-9435 болж 15 хувиар өссөн байна.