Төрийн өмчийн 44 компанийг нэгтгэсэн “Эрчист Монгол” ХХК-ийг байгуулж, Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг болон Сангийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засаг хөгжлийн яам, Зам тээврийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөллөөс бүрдэж буй. Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар мөн ажиллаж байсан юм.
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд эрчим хүчний салбарын дараах 27 компаниуд үйл ажиллагаа явуулах юм. Үүнд:
- "Дулааны II цахилгаан станц" ТӨХК
- "Дулааны III цахилгаан станц" ТӨХК
- "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК
- "Амгалан дулааны станц" ТӨХК
- "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Дархан дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК
- "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК
- "Хөвсгөл дулааны станц" ТӨХК
- "Ховд дулааны станц" ТӨХК
- "Багануур дулааны станц" ТӨХК
- "Налайхын дулааны станц" ТӨХК
- "Дулаан шарын гол" ТӨХК
- "Улаангомын дулааны II станц" ТӨХК
- "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК
- "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК
- "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
- "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
- "Эрчим хүчний үндэсний төв" ХХК
- "Диспетчерийн үндэсний төв" ХК
- "Эгийн голын усан цахилгаан станц" ХХК