Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээндээ УИХ-д Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ танилцууллаа. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд улиран ажиллах 8 сайдын нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн юм.
Баттогтохын Чойжилсүрэн нь ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг автоматикч, телемеханикч мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй.
Тэрээр 2008 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 17 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Түүний хувьд 2006-2008 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2017-2020 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2020-2022 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Эрчим хүчний сайдаар тус тус ажиллажээ.