E-Sight
ДЦС-уудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө

ДЦС-уудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө

Шинэ Засгийн газрын эхний хуралдаан өнөөдөр (2025.06.18) боллоо. Хуралдааны үеэр эрчим хүчний салбарын нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулжээ. 

Эрчим хүчний салбарын нийт 46 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц  өнөөдрийн байдлаар дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хувьд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц энэ өдрийн байдлаар “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн нийт гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна.

Энэхүү танилцуулгатай холбогдуулан цаашид авах арга хэмжээний санал боловсруулж дахин хэлэлцэхээр шийдвэрлэжээ.