E-Sight
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт чадлын II блокын барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэжилж буйг төслийн зүгээс мэдээллээ. Зуухны угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бол тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бүрэн дуусжээ. 

Төслийн хүрээнд туршилт, тохируулгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн байна. Ирэх арванхоёрдугаар сарын 5-нд 72 цагийн туршилтыг эхлүүлж, улмаар бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. II блок ашиглалтад орсноор Бөөрөлжүүт цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 300 МВт хүрнэ.