Засгийн газрын ээлжит хуралдаанаар яригдсан сэдвийн хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2025.06.25) мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Төсвийн тодотголоор 2.3 их наяд төгрөгийн зардлыг танахаар хуулийн үзэл баримтлалтай орж ирнэ. 2.3 их наяд төгрөг гэсэн тооцоолол 2.1 их наяд төгрөг гэсэн тооцоололд ирсэн. Энэ тооцооны зөрүү үүссэн гурван зүйл байна. Энэ гурван зүйлийг буцааж зардал талдаа тавихаас аргагүй болж байна.
Нэгдүгээрт, ТЭЦ-3 дээр гарсан осол, дулааны төлбөрийг нэмэх тухай нэг удаа хойшлуулснаас татаас гарцаагүй нэмэгдэж байна. Тиймээс өвлийн бэлтгэл шаардлага гарсан учраас ЭХЯ-наас 122 тэрбум төгрөгийг буцааж тавих хүсэлт ирсэн боловч хоёр талаасаа суугаад 78 тэрбум төгрөгт багтаахаар болсон.
Хоёрдугаарт, Засгийн газрын нөөц хөрөнгө дээр 50 тэрбум төгрөгийг нэмж тавихаар шийдлээ. Учир юу вэ гэвэл Ойрх Дорнодод гарсан геополитик, геополитик битгий хэл Дэлхийн III дайн эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй боллоо. Энэ нь дэлхийн газрын тосны савлагаа үүснэ. Дээр нь манай орны хомстол үүсэх эрсдэл байгаа. Ийм болзошгүй эрдэлд нөөц зузаатгах болж байна. Мөн ирэх өвөл хатуу болохоор байна.
Гуравдугаарт, олон улсын харилцаа, НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг болох COP-28-ыг хойтон зохион байгуулах ёстой. Үүнд тавдугаар сарын 31-ны байдлаар 50 тэрбум төгрөг БОУАӨЯ-нд худалдан авалт хийж амжаагүй учраас буцааж тавина. Эндээс 41 тэрбум, нийлээд 187 тэрбум төгрөгийг буцааж тавих шаардлага гарч байна.
Ингээд 2025 оны батлагдсан Төсвөөс 2.1 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж байна" гэв.