E-Sight
Эрчим хүчний хуулийн төсөлд олон нийтээс санал хүсэлт ирээгүй

Эрчим хүчний хуулийн төсөлд олон нийтээс санал хүсэлт ирээгүй

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д (2025.06.26) өргөн мэдүүлжээ. Тус хуулийг дагалдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсгийн гишүүд: 

  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, 
  • ЭХЯ-ны БТГ-ын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзий 
  • Эрчим хүчний сайдын орон тооны зөвлөх Б.Нямаа 
  • Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх Д.Лхамаа 
  • ЭХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын дарга Г.Эрхэмбаяр 
  • ЭХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн

Хуулийн төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс цахим хэлбэрээр санал авахаар 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс Эрчим хүчний яамны веб сайтад байршуулсан ч санал хүсэлт ирээгүй байна. 

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцах бол энд дарна уу.