E-Sight
V ДЦС-ын тендерт 4 компани санал өгчээ

V ДЦС-ын тендерт 4 компани санал өгчээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт  340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай V ДЦС-ыг барихаар төлөвлөсөн.   

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “ДЦС-5” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-нд зарласан байна.   

Шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлт өгснөөс дараах 4 компани албан ёсоор саналаа ирүүлжээ. 

  1. “Пан-Чайна Констракшн групп” ХХК 
  2. “Шунхлай Холдинг” ХХК 
  3. “Митайм Интернэшнл” ХХК 
  4. “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК 

Шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урина.