Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок өнгөрсөн онд ашиглалтад орж (2024.10.05), ТБНС-д холбогдон үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Одоогийн байдлаар II блокын барилга угсралтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйдвэрлэл 300 МВт хүрэхэд жилд 1.8 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлэх аж.
Станцын III блокын барилга угсралтыг албан ёсоор эхлүүлэх ёслол (2025.09.01) боллоо. Төлөвлөсний дагуу II, IV блок 2027-2028 онд ашиглалтад орсноор Бөөрөлжүүт станц 600 МВт суурилагдсан хүчин чадлаар ажиллах боломж бүрдэнэ.
Тус станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр 1000 гаруй байнгын ажлын байр шинээр бий болж, 2000 гаруй хүн амтай шинэ суурьшлын бүс байгуулагдах аж. Нийслэлээс 120 км зайд буюу Төв аймгийн Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэж эрчим хүчний энэхүү эх үүсвэрийг байгуулж байна.
Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.