Төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Ш.Мөнхцэрэн томилогдон, тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогдоод байна. Тэрээр ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга бөгөөд 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан.
“Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа төрийн өмчит уул уурхайн компаниудын өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлж, нэгдлийн засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компанийн засаглалын олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, нэгдлийн дунд хугацааны стратегийг тодорхойлох, бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.
Ажлын туршлага:
- 1991-1997 он ШУАкадемийн харъяа ШУСМТөв, Эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан
- 1997-2000 он МУИС-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
- 2000-2009 он Санхүү, эдийн засгийн яам, Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар, Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн
- 2009-2012 он НХХЯам, Газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга
- 2014-2017 он Хүний хөгжил судалгаа, сургалтын төв ТББ, Гүйцэтгэх захирал
- 2017-2018 он Эрдэнэс Тавантолгой ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
- 2019 оноос ЗГХЭГ, Ахлах референт, Газрын дарга