Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын урилгаар Саудын Араб Улсын “Аква пауэр” компанийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн, ноён Мохамед Абунаяан албаны хүмүүстэй хүрэлцэн ирж (2025.09.19) уулзлаа. Тэрээр Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээ илэрхийллээ.
Энэ хүрээнд, “Аква пауэр” компани Монгол Улсад ирэх 5 жилийн хугацаанд 10 ГВт хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулахаар болжээ. Бүтээн байгуулалтын явцад 50,000 ажлын байр бий болох аж. Түүнчлэн тархмал эх үүсвэр болон Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна гэcэн байна. Мөн Ногоон устөрөгч үйлдвэрлэх судалгааг хамтарч эхлүүлэхээр тохиролцлоо.