E-Sight
“Эмээлт” эко АҮП-д нарны станц барих судалгааны ажил үргэлжилж байна

“Эмээлт” эко АҮП-д нарны станц барих судалгааны ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн Шар хөвийн хоолойд нийт 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл болох Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулж буй. 

Энэ хүрээнд БНСУ-ын “Smart Energy platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхлээд байна.

Мөн төслийн инженерийн дэд бүтэц буюу үерийн хамгаалалт, технологийн ус хангамж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсвийг тус тус шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Мөн магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулахаар ажиллаж байна. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.