Эрчим хүчний сэдвээр дагнасан Энержи Инсайт сэтгүүл анхны дугаар 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ. Энэ цагаас сэтгүүл тогтмол хэвлэгдэн, уншигчдад хүрч байна. Сэтгүүлийн мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ESight.mn веб хуудсаа 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр нээж, Монголын болон олон улсын эрчим хүчний цаг үеийн, шинэ тутам мэдээллийг түгээж байна.
Мэдээллийн шинэ сувгаар өргөжин Энержи Инсайт сэтгүүлийг дижитал хувилбараар унших боломжтой боллоо. Цахим сэтгүүлийг https://magazine.esight.mn/ хуудсаар захиалж уншина уу.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дэлхий дахины эрчим хүчний шилжилт, энэхүү өргөн цар хүрээтэй өөрчлөлт чиг хандлагатай уялдсан Монгол Улсын үүрэг амлалт, эрчим хүчний бодлого, салбарын хөгжилд тулгамдсан асуудлыг бид хөндөх болно. Ингэхдээ эрчим хүчний салбарын талаарх нийгмийн ойлголцлыг ойртуулахын төлөө нийтлэлийн бодлого чиглэх юм.
Салбарын мэргэжилтнүүд, судлаачидтай үр дүнтэй түншилж, хамтын олон олон контентыг уншигч олноо хүргэхийг эрмэлзэж байна. Бид хараат бус мэдээллийн индэр байж, Монгол Улсын тогтвортой хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулах алсын хараа баримталж буй бие даасан хараат бус редакц юм
