Засгийн газрын ээлжит бус хуралдааный шийдвэрээр төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохоор (2025.11.28) болжээ. Тодруулбал, “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн хяналт-шинжилгээний үр дүнг авч хэлэлцсэн байна.
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа, материалын хадгалалтын горим алдагдсанаас үүдэн ашиглалтгүй болгожээ. Нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. Түүнчлэн II болон IV зуухны их засварыг 2024 онд хийхдээ төсөвт өртгийг 1.1 тэрбум төгрөгөөр хэтрүүлжээ.
Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
