E-Sight
Хятадын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл огцом өсөв

Хятадын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл огцом өсөв

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Хятадын 14 дэх таван жилийн төлөвлөгөөний хугацаанд (2021-2025 он) нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1/3 ногоон цахилгаан эрчим хүч эзэлсэн гэж тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Засгийн газрын зүгээс ногоон цахилгаан эрчим хүч гэдэгт нар, салхи, биомасс зэрэг сэргээгдэх эрчим хүчийг тооцож байна.

Үндэсний эрчим хүчний удирдах газрын мэдээллээр таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 40-60 хувь болж нэмэгдсэн. Үүнд нар, салхины эрчим хүч голлон нөлөөлсөн байна.

Хятадын нар, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2020 онд 530 сая кВт байсан бол 2025 оны долоодугаар сарын сүүлд 1.68 тэрбум кВт болж өссөн. Жилийн дундаж өсөлт 28 хувьд хүрсэн байна.

Таван жилийн хугацаанд дэлхийн шинэ эрчим хүчний патентын 40 гаруй хувийг Хятад дангаараа эзэлсэн байна.

2025 оны эхний хагаст Хятадын ногоон эрчим хүчийг хадгалах хуримтлуурын хүчин чадал 95 сая кВт-д хүрсэн нь таван жилийн хугацаанд 30 дахин өссөн үзүүлэлт болжээ.

Дараагийн таван жилийн төлөвлөгөө (2026-2030)-нд шинээр баригдах болон одоо байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн цахилгаан үйлдвэрлэлийг зохистой түвшинд хангаж ажиллахаар болсон байна.

Мөн устөрөгчийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний халаалт зэрэг сэргээгдэх эрчим хүчний цахилгааны бус хэрэглээний хувилбаруудыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Asianpower