E-Sight
Шинэчилсэн журмыг ирэх оны III сард танилцуулна

Шинэчилсэн журмыг ирэх оны III сард танилцуулна

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний сайдын А/345 тушаалаар "Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам"-ыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан (2025.12.10) байна. Тус Ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзориг ахлахаар болжээ.

Журмын төслийг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж, журмын эцсийн төслийг 2026 оны гуравдугаар сард багтаан Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралд танилцуулахаар болсон байна.

Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийд даалгасан байна.