Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Монгол Улсад агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгааг хийжээ.
IV ДЦС хамгийн сүүлийн үеийн хоёр төрлийн шүүлтүүртэй аж. Нэг нь ионжуулалтын технологиор агаарт дэгдэж буй бохирдлыг өөртөө татдаг. Нөгөө нь хуурай аргаар PM2.5, PM10 тоосонцрыг унагааж шүүдэг байна.
2024 онд Улаанбаатарын таван ДЦС нийт 5.8 сая тонн түүхий нүүрс түлжээ. Тэр хэрээр түлшний шаталтаас үүдэлтэй агаар бохирдуулах бодисын ялгарал их байжээ. Гэхдээ агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийн хувьд гэрийн яндан, автомашинтай харьцуулахад харьцангуй бага юм байна.
Нийслэлийн гэр хорооллын 172 мянган өрхийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 3.5 ДЦС-аас ялгарах бодистой хэмжээгээрээ дүйсэн үр дүн JICA -гийн судалгаагаар гарчээ.
Энержи Инсайт товхимлын 3 дахь дугаарын материалыг хүргэж байна. Эрчим хүчний салбарын мэдээллийг долоо хоногоор нэгтгэн тоймлох цахим товхимлыг хүлээн авахыг хүсвэл энд имэйлээ бүртгүүлнэ үү!
