Монгол Улсын эрчим хүчний систем нь БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах 220 кВ хүчдлийн “Зэс Оюу” хуваарилах байгууламжийг техникийн комисс (2025.12.15) хүлээн авчээ.
Талууд “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” болон “Диспетчерийн зохицуулалтын гэрээ”-нүүдийг үзэглэх ёслол (2025.12.16) болсон байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дашдаваа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Эрчим хүчний групп” ХХК (IMPC)-ийн ТУЗ-ийн дарга Жан Хайфэн, мөн орны “Эрчим хүчний Олон улсын хамтын ажиллагааны компани” (IMPIC)-ийн ТУЗ-ийн дарга Ван Пэнфэй нар оролцжээ.
Монгол Улсын эрчим хүчний систем 1976 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 21:30 цагт ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдон 50 орчим жилийн хугацаанд зэрэгцээ ажиллаж байгаа юм.
ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй холбогдсноор Монголын Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангах боломж бүрдэж байна. Тус үйл явдал Монгол Улс хөрш хоёр оронтойгоо эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүүлэхэд шинэ алхам болж, улмаар нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой байдал дээшлэх давуу талтай.

