E-Sight
Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ

Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

УИХ-ын даргын 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 523 тоот тушаалаар “Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.Ажлын хэсэгт ахлагчаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Наранбаатар нарын гишүүд ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн хоёр дахь хурал (2026.02.04) болж, тархмал эх үүсвэртэй холбоотой цахилгаан түгээх сүлжээний үүрэг, хариуцлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцжээ.

Парламентын Хаврын чуулганаар Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэх, улмаар батлуулахаар Ажлын хэсэг зорьж байна.   

Дулаан хангамжийн тухай хуулийг 15 бүлэг, 68 зүйл, заалттайгаар боловсруулжээ. Төслөөр, дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан гэж ангилсан байна. Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн дулааны эх үүсгүүр, төвлөрсөн сүлжээг бүхэлд нь хамруулсан төвлөрсөн дулаан хангамжийн систем нь төрийн зохицуулалттай байх. Харин хэсэгчилсэн болон бие даасан системүүд төрийн оролцоогүй. Тусгай зөвшөөрөл авахгүй. Үнэ тариф батлуулахгүй. Хувийн хөрөнгө оруулалтад тулгуурлах. Эх үүсгүүрүүдийн төрөл нь дулаан цахилгаан хосолмол, дулаан дангаар үйлдвэрлэх бие даасан, оргил ачааллын болон дулааны хуримтлуур. Дулаан дамжуулах сүлжээ төрийн өмчлөлтэй. Ингэхдээ 30 МВт-аас доош дулаан нийлүүлэх түгээгч нар тусгай зөвшөөрөл авахгүй. Дулаан түгээх хангах үйл ажиллагаа эрхлэгчид түгээх сүлжээнд холбогдох тэгш боломжоор хангах зэрэг заалт, зохицуулалтууд бий. Хуулийн төслийг боловсруулах явцад иргэд, байгуул лагуудаас нийт 859 санал ирсэн байна.