E-Sight
1072 хувьцааны ногдол ашгаар станц барьж чадах уу?

1072 хувьцааны ногдол ашгаар станц барьж чадах уу?

2025 онд иргэдэд олгох “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг нийт 199.2 тэрбум төгрөг. Олон нийтийн дунд, иргэн бүрт 70,300 төгрөг тарааж байснаас ганц станц барьсан дээр гэцгээж байна. 

Тэгвэл өнөөгийн баригдаж буй станцуудын өртгөөр бол багцаагаар 30 МВт цахилгаан станц босгох боломжтой аж. Харин 2019 оноос хойш иргэдэд тараасан нийт 2,631.6 тэрбум төгрөгөөр 300 МВт хүчин чадалтай станц барих байжээ гэсэн үг. 

Гэтэл ЭТТ-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч буюу төр өөрөө сүүлийн 7 жилийн хугацаанд нийт 7,673.3 тэрбум ногдол ашгийг авчээ. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг даруй 2 дахин нэмэхүйц мөнгө юм. Төр өөрөө “хүссэн” бол иргэдийн ногдол ашигтай ашиггүй цахилгааны хязгаарлалтад өртөөд байхааргүй эрчим хүчний салбараа өөд нь татах байж. 

Гэтэл Бөөрөлжүүтийн станцыг Нийслэлийн бондоос санхүүжүүлсэн шиг хувийн хэвшлээ дэмжихийг ч бодсонгүй. 

Станцууд хэдэн төгрөгөөр баригдаж байна вэ? 

  • Тосон ДЦС 22 МВт- 130 тэрбум 
  • Даланзадгад ДЦС 50 МВт- 500 тэрбум
  • Сэлэнгэд ДЦС 70 МВт- 521 тэрбум 
  • ДЦС-5 300 МВт- 1,855.8 тэрбум 
  • Баянгийн ДЦС 660 МВт- 4,304.7 тэрбум  
  • Бөөрөлжүүт ЦС 600 МВт- 1.2 тэрбум доллар