E-Sight
Морь жил ба Монголын эрчим хүч

Морь жил ба Монголын эрчим хүч

Морь жилд Монгол оронд төдийгүй дэлхий дахинд их өөрчлөлт, шинэчлэлт өрнөдөг гэцгээж байгаа энэ цаг мөчид манай улсын эрчим хүчний салбарт морь жилүүдэд ямар бүтээн байгуулалт хийгдсэн талаар цөөн баримт дэлгэе. 

1918 он: Нийслэл хүрээнд анхны цахилгаан станц баригдаж Налайхын чулуун нүүрсний уурхай, туйпууны заводын хэрэглээг хангаж байжээ.  Тус станц одоогийн Эрх чөлөөний талбайн хойно буюу Чандмань төвийн ард оршиж байжээ. 

1930 он: Монголын анхны цахилгаан станцын зуухыг угсрах ажлыг эхлүүлжээ.

1966 он: Аж үйлдвэрийн сайдын 2/1862 тоот албан бичгийг үндэслэн ЭХБГ-ын харьяанд нийслэлийн 34 цэгт борлуулах хэсэг, тоолуурын лаборатори байгуулжээ. 

1978 он: Төвийн эрчим хүчний системийн харьяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зорилгоор Багануурт нүүрсний уурхай байгуулжээ. 

2002 он: Дэд бүтцийн сайдын 240 дүгээр тушаалаар “Нэг худалдан авагч”-тай зах зээлийн загварыг баталжээ. 

2014 он: ШУТИС-ийн бүтцийн шинэлсэн өөрчлөлтөөр Эрчим хүчний сургууль болов. 

Гал морин жилд Монголын эрчим хүчний салбарт өөрчлөлт, шинэчлэл бүтээн байгуулалтын их ажил өрнөн дэлгэрч, суурилагдсан чадал нэмэгдэж, СЭХ-ний эх үүсвэрийн төслүүдэд аукцион зарлаж, гацсан төслүүд хөдөлж, гал алдахгүй өвөлжих болтугай. Гал морин жилд гал, гэрэл бадраг.