Засгийн газрын өнөөдрийн (2026.03.18) хуралдаанаар Эрчим хүчний сайдын томилгоотой холбоотой шийдвэр гарчээ.ЗГХЭГ-ыйн дарга С.Бямбацогт “Чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хоёр сайдын нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Орон тоонд томилгоо хийх шаардлага үүссэн. Тэгвэл Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилох ХҮН намын саналд үндэслэн Ерөнхий сайд шийдэл гаргалаа. Шийдэл хараахан албажаагүй байна. Өнөөдөр албажна. Уг асуудлыг маргааш (2026.03.19) УИХ-аар хэлэлцэх байх” гэдгийг мэдээллээ.
Түүнчлэн, төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн байна.
