Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилготой “EduPark Eco Expo” арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 16-ны 11:00-18:00 цагт болох гэж байна.
Энэхүү арга хэмжээнд тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон мэргэжилтнүүд оролцоно Мөн олон нийтийн энэ чиглэлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ногоон амьдралын хэв маягийг өдөр тутамдаа хэвшүүлэхэд дэмжлэг, зөвлөгөө үзүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд эко бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн, сургалт семинар, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд оролцогчдод мэдлэг, туршлага солилцох өргөн боломжийг бүрдүүлнэ. Сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9567-0504
