E-Sight
СЭХ-ний багц төслүүдэд урьдчилсан сонгон шалгаруулалт зарлана

СЭХ-ний багц төслүүдэд урьдчилсан сонгон шалгаруулалт зарлана

Эрчим хүчний яамнаас сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэх нар, салхины цахилгаан станц болон батарейн хуримтлуур бүхий гурван багц төслийг бэлтгэж байна.

Эхний багцад 60 МВт нарны цахилгаан станц болон 50 МВт/180 МВт.цагийн хүчин чадалтай батарейн хуримтлуур, хоёрдугаар багцад 55 МВт нарны цахилгаан станц болон 15 МВт/57 МВт.цагийн батарейн хуримтлуур, харин гуравдугаар багцад Дундговь аймгийн Мандалговьд баригдах 100 МВт-ын салхин цахилгаан станц тус тус багтжээ. Эхний хоёр багцад батарейн хуримтлуурын системийн чадлыг өндөр төлөвлөсөн нь дараагийн төслүүдтэй уялдуулсантай холбоотой аж.

Салхин цахилгаан станцын багцын урьдчилсан санал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 3-нд дуусах юм байна. Үүний дараа урьдчилсан сонгон шалгаруулалтыг 45 хоногийн хугацаанд зарлаж, хэрэгжүүлэгчийг тодруулна.