Монгол Улсын Эрчим хүчний яамнаас ТБНС-ний таван байршилд нийт 220 МВт чадалтай нарны цахилгаан станц болон 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуур бүхий төслүүдийн “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP))-ийг сонгох өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөж байна. Үүнд:
Багц 1: Булган аймагт байрлах Оюут дэд станцад холбогдох 50 МВт нарны цахилгаан станц, 30 МВт / 100 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
Багц 2: Хэнтий аймагт байрлах Өндөрхаан дэд станцад холбогдох 20 МВт-ын нарны цахилгаан станц, 15 МВт/40 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
Багц 3: Өвөрхангай аймагт байрлах Хархорин дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
Багц 4: Говьсүмбэр аймагт байрлах Чойр дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
Багц 5: Дундговь аймагт байрлах Мандалговь дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл.
Эдгээр IPP төслүүдэд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурийн систем, мөн дэд станцад холбогдох бүх дагалдах дэд бүтэц багтана. Тус сонгон шалгаруулалтад гадаадын хуулийн этгээд бол Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдтэй хамтран оролцох хүсэлтээ ирүүлнэ.
Эрчим хүчний яамны зүгээс дээрх төслийн зураг төслийг боловсруулах, санхүүжүүлэх, барьж байгуулах, ашиглах туршлагатай хувийн хэвшлийн оролцогчдыг урьж байгаа ба IPP эсвэл EPC төсөл хөгжүүлж байсан туршлагатай компаниуд сонирхлоо илэрхийлэх боломжтой болно.
Оролцогч нь дээрх төслүүдээс зөвхөн нэг багцад сонирхлоо илэрхийлнэ.
Энэхүү хүсэлт нь зохион байгуулагчийн зүгээс оролцогч нарт аливаа үүрэг хүлээлгэхгүй бөгөөд оролцогч нь холбогдох материалыг монгол эсвэл англи хэл дээр бэлтгэн, нэг PDF файл болгон ирүүлнэ. Үүнд дараах баримт бичгүүд багтаана.
- Компанийн үйл ажиллагааны танилцуулга (хамгийн ихдээ 10 хуудас), үүнд:
- Build-Own-Operate болон түүнтэй ижил төстэй IPP төслүүдэд оролцсон туршлага;
- Одоогоор баригдаж байгаа болон ашиглалтад орсон нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын системийн төслүүдийн мэдээлэл;
- Цахилгаан станцын зураг төсөл болон барилгын ажил гүйцэтгэж байсан туршлага;
- Томоохон IPP төслийг хөгжүүлэх, санхүүжүүлэх туршлага.
- Сүүлийн 2 жилийн (2024-2025 он) аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар
- Жилийн эцсийн тайлан болон холбогдох бусад материал.
Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны цахим хуудаснаас (www.energy.gov.mn) үзэх эсвэл доорх хүмүүстэй холбогдон авна уу.
Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 23:59 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар) дараах хаягуудад ирүүлнэ үү.
Эрчим хүчний яамны холбоо барих ажилтан: С.Ариунболд
И-мэйл: solarauction@energy-gov.mn
Хуулбар илгээх: А.Эрдэнэбаатар
И-мэйл: solarauction2026@gmail.com

