Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сард 968.1 сая кВт.цаг эрчим хүчийг 83.3 сая ам.доллароор импортолсон байна. Импортын эрчим хүчний 1 кВт.цаг тутмын дундаж үнэ 0.08 ам.долларт хүрчээ.
Нийт эрчим хүчний импортын 66.1 хувийг БНХАУ, 33.8 хувийг ОХУ, харин үнийн дүнгийн 68.8 хувийг БНХАУ, 31.2 хувийг ОХУ эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын эрчим хүчний хэмжээ 4 хувь буюу 41.1 сая кВт.цагаар буурсан бол үнийн дүн 17 хувь буюу 12 сая ам.доллароор өссөн байна.
Түүнчлэн эхний дөрвөн сард импортолсон эрчим хүчний дундаж үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.01 ам.доллароор нэмэгдсэн. Ингэж өсөхөд ОХУ-аас импортолсон эрчим хүчний дундаж үнэ 0.03 орчим ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
 (2)_1778460349.png)
Эх сурвалж: ГЕГ
