Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сонгон шалгаруулалтаар нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц болон 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий төслийг сонгон шалгаруулахаар болсон.
Эдгээр төсөлд ахуйн нэгжүүдээс сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг энэ сарын 7-ны өдрөөс ЭХЯ-нд авч эхэлсэн. Харин ирэх зургаадугаар сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулахаар болжээ.
Бүртгэлийг зургаадугаар сарын 15-нд хааж, шалгарсан гүйцэтгэгчтэй долоодугаар сарын 1-н гэхэд гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Дээрх төслүүдийг 2026-2027 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах юм.
