E-Sight
Өмнөговийн 50 МВт ДЦС-ын бондын арилжаа эхэллээ

Өмнөговийн 50 МВт ДЦС-ын бондын арилжаа эхэллээ

Монгол Улсын аймгууд дундаас анх удаа Өмнөговь бонд гаргаж, 50 МВт хүчин чадалтай ДЦС-ын санхүүжилт татахаар болсон билээ. Үүнтэй холбоотой “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр (2026.05.13) боллоо.

Тус бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж эхэлсэн бөгөөд хоёр жилийн хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1.5 сая ширхэг бонд гаргажээ.

Энэ хүрээнд 2026 онд нийт 150 тэрбум төгрөгийн арилжааны захиалга авч эхэлсэн бол 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Арилжаа эхэлснээс хойш нэг цагийн дотор 87 хувийн борлуулалт хийгдэж, цаашид холбогдох тайлангуудыг улиралд тутам Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх аж.