Халаалтын улирал дууслаа, бид юу мэдэх ёстой вэ?
- Тавдугаар сараас эхлэн 9-10 дугаар сар хүртэл төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдсон барилгуудын халаалт зогсдог билээ.
- Хэдийгээр нийтээр халаалт зогсох ч зун, намрын саруудад дамжуулах, түгээх шугамын засвар, үйлчилгээний ажил ид өрнөж эхэлдэг.
- Нийслэл Улаанбаатарын төв шугамын урт 370 км, дулаанд холбогдсон объектын тоо 13,204-т хүрсэн.
- Орон сууцны дулааны түгээх сүлжээний 50 орчим хувийг улс хариуцдаг бол үлдсэн хэсгийг хувийн конторууд ханган ажиллаж байна.
- Аж ахуйн нэгжүүдийн халаалтыг тавдугаар сарын 1-нд зогсоодог ч тоолууртай аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанаас өмнө халаалтаа зогсоох хүсэлтийг өөрийн харьяа конторуудад өгч болдог.
- Дамжуулах, түгээх сүлжээг улсын болон хувийн аж ахуйн нэгж, харин радиатор буюу бидний хэлж заншсан "паар"-ыг тухайн айл өрх, аж ахуйн нэгж хариуцдаг бөгөөд халаалт зогссоны дараагаас солих боломжтой юм.
- Радиаторын ашиглалтын хугацаа нь хийц, материалаасаа хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, хуучны ширэм буюу цутгамал төмөр радиатор 40–50 жил, зарим тохиолдолд түүнээс урт хугацаанд ашиглагддаг бол хөнгөн цагаан болон биметалл радиаторын дундаж насжилт 20 орчим жил, ган радиаторынх 10–15 жил байдаг.
- 2025 онд дулааны станцууд 13 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, өмнөх оноос 3.6 хувиар дулааны үйлдвэрлэл өсжээ.

