E-Sight
"ДЦС-3” -ын турбингенератор №7-г шинээр суурилуулах ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна

"ДЦС-3” -ын турбингенератор №7-г шинээр суурилуулах ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

УИХ-ын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар "ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, өргөтгөл шинэчлэл, станцын засварын ажлын явцтай (2026.06.20) танилцжээ. 

Тус станц нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний 9.6 хувь, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 29.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 42 хувийг хангадаг, улсын онц чухал үйлдвэрийн газар юм.

Станц одоо турбингенератор №7-г шинээр суурилуулах ажлыг 2026 оны арванхоёрдугаар сард, 50 МВт-ын турбингенератор №9-ийг шинээр суурилуулах ажлыг 2027 оны хоёрдугаар сард дуусгах төлөвөлөгөөтэй ажиллаж байна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт ирэх өвлийн оргил ачааллын үеэр тус станц нь өндөр ачаалал авч ажиллах тул зуух, тоноглолуудын засвар, үйлчилгээ, бэлэн байдлыг өнөөдрөөс ханган ажиллах шаардлагатайг онцлон анхааруулжээ. Сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгосон байна.