E-Sight
Эрчим хүчний салбарын мэдээлэл иргэн бүрд нээлттэй боллоо

Эрчим хүчний салбарын мэдээлэл иргэн бүрд нээлттэй боллоо

Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн санг олон нийтэд нээлттэй болголоо. Тус мэдээллийн сангаар дамжуулан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бодит цагийн мэдээлэл бүхий салбарын нэгдсэн статистик үзүүлэлтүүдийг график, дүрслэлээр харуулах юм. Мөн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтын мэдээлэл ч багтсан байна.

Энэхүү системийг нэвтрүүлснээр иргэд эрчим хүчний салбарын мэдээллийг нэг дороос шуурхай авах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэлд суурилсан санал, дүгнэлт гаргах боломж нэмэгдэж байгаа аж. Ингэснээр олон эх сурвалжийн мэдээллийг нэг цэгээс, үнэ төлбөргүй, хүртээмжтэй авах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн энэхүү нээлттэй мэдээллийн сан нь эрчим хүчний салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийг сантай энд дарж танилцана уу. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй #Чөлөөлье санаачилгын хүрээнд иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн санг хөгжүүлсэн байна.

“Чөлөөлье” санаачилга нь төрийн үйлчилгээ, зохицуулалтын тогтолцоонд тулгамдаж буй хүнд суртал, давхардсан шаардлага, шат дамжлагыг бууруулж, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн оролцоо, эрх чөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм. Тус санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж байна. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг илүү хурдан, ойлгомжтой байдлаар авах боломж бүрдэж, бизнес эрхлэх орчин сайжирч, төрийн үйл ажиллагааны ил тод байдал нэмэгдэх давуу талтай.

Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн I дамжааны оюутан Г.Маргад