E-Sight
Герман сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 3%-иар ахиулав

Герман сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 3%-иар ахиулав

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

ХБНГУ 2026 оны эхний хагаст эрчим хүчний нийт хэрэглээний 58 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангасан байна. Энэ нь өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс бараг 3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Тайлант хугацаанд салхи, нар, биомасс болон усан цахилгаан станц нийтдээ 152.2 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Үүнд эх газрын салхины үйлдвэрлэл 7 хувь, далайн салхины үйлдвэрлэл 28.3 хувь, нарны эрчим хүчний үйлдвэрлэл дөрвөн хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин биомассын үйлдвэрлэл бараг өөрчлөгдөөгүй бол хур тунадас багассаны улмаас усан цахилгаан станцын үйлдвэрлэл ӨОМҮ-ээс 7.7 хувиар буурсан байна.

Тус улс 2030 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд эзлэх сэргээгдэх эрчим хүчийг 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Цаашид нүүрсний станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн үе шаттайгаар бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг саармагжуулсан цахилгаан хангамжийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Cleanenergywire, Reuters