Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаан (2026.07.06) болсон байна. Хуралдаанаар “Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төслийг танилцуулжээ. Уг төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан салбарын цахим шилжилтийн замын зураглалын төсөл бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг боловсруулсан аж. Хуралдаанаар төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
“Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төсөлд засаглал ба институцийн тогтолцоо, кибер аюулгүй байдал ба тэсвэрлэх чадавхын тогтолцоо, эрчим хүчний зах зээлийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа, инновац ба шинэ технологи, хэрэгжилтийн замын зураглал, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтолцоо, эрчим хүчний салбарын цахим шилжилтийн системийн зорилтот бүтэц зэргийг тусгажээ.
Мөн Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бэлтгэх ажлын хүрээнд дөрвөн ажлын хэсэг байгуулж, биелэлтийг ирэх аравдугаар сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болголоо. Тухайлбал, Цахилгааны ухаалаг тоолууржуулалтыг нэгдсэн байдлаар өргөжүүлэх ажлын хүрээнд “УБЦТС” ТӨХК-ийн тоолуурын өгөгдлийн удирдлагын систем, хэрэглэгчийн программ хангамжийг улсын хэмжээнд ашиглах арга хэмжээг хариуцан ажиллах ажлын хэсэг, Улаанбаатар хотын дулааны ухаалаг тоолуур, хэмжих хэрэгслийн нэгдсэн системийн төсөл болон санхүүжилтийн загварын санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг багтаж байна.
