E-Sight
Шинээр 300 МВт хүчин чадалтай VI ДЦС барина

Шинээр 300 МВт хүчин чадалтай VI ДЦС барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, төсвийн хүрээнд хэрэгжүүлэх есөн онцлох шийдвэрийг  (2026.08.31) танилцууллаа. Үүнд эрчим хүчний салбарт 300 МВт хүчин чадалтай VI ДЦС-ыг шинээр барихаар төлөвлөжээ. Шинэ станцыг III ДЦС-ын дэргэд барих бөгөөд нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах эх үүсвэрийн нэг болох юм.

Мөн гацаад байсан 10 аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулахаар болсон байна. Үүнээс гадна цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих хүрээнд 500 цахилгаан автомашин цэнэглэгч бүхий “Ногоон өртөө” байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Тасганы овоонд “Ногоон өртөө”-г нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдүүлээд байна.

Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд тус бүр 20, орон нутгийн 10 байршилд тус бүр 40 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадал бүхий дэд бүтцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.