Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт суурилагдсан хүчин чадалтай “Сүхбаатар” дулааны цахилгаан станцыг өндөр хүчдэлд (2026.09.28) холбожээ. Тус ажлыг гүйцэтгэхийн тулд Сүхбаатар сум болон Сэлэнгэ аймгийн таван сумын тогийг түр хязгаарласан байна.
“Сүхбаатар” дулааны цахилгаан станцын мазутын анхны галлаагааг өнгөрсөн сард хийсэн. Улаанбаатар хотоос 331 км зайд төлөвлөгдсөн уг ДЦС тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай. Улмаар жилд 489.2 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж 440.2 кВт.цаг цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолжээ.
Энэхүү дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг Камбож улсын “Митайм” групп түлхүүр гардуулах гэрээтэйгээр гүйцэтгэж буй. Барилга угсралт 2024 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн.


