E-Sight
Говь Алтай аймагт 300 МВт цахилгаан станц барина

Говь Алтай аймагт 300 МВт цахилгаан станц барина

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт чадлын  цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг “Макс пауэр” ХХК-д 5 жилийн хугацаагаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны 31 дүгээр хурлаар олгожээ.

Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх энэхүү төслийн 150 МВт эхний блокийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Станцыг барьж байгуулснаар Баруун бүс нутгийн цахилгааны хэрэглээг найдвартай хангах, импортын хамаарлыг эрс бууруулах, баруун бүсийн томоохон уул уурхайн эрчим хүчний эрэлтийг хангах, орон нутагт нийгэм, эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой гэж ЭХЗХ мэдээлэв.