E-Sight
Шувуунд ээлтэй ЦДАШ

Шувуунд ээлтэй ЦДАШ

Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) бол эрчим хүчний найдвартай хангамжид хамгийн чухал үүрэгтэй үндсэн дэд бүтцийн нэг. Гэсэн хэдий ч шугамын хийц, хүчдэлийн түвшин, тулгуурын тоноглол нь зэрлэг амьтад ялангуяа махчин шувууд цахилгаанд цохиулах эрсдэл үүсгэдэг.

Монгол орон хийгдсэн судалгаа, ажиглалтаар жилд 18 мянга орчим шувуу ЦДАШ-ын нөлөөгөөр хорогддог. Энэ аюулд үндэсний бахархалт идлэг шонхор болон бусад ховор, хамгаалалтад орсон махчин шувууд өртдөг байна. Ялангуяа түгээх сүлжээний 6–32 кВ хүчдэлтэй шугамын тулгуур, тоноглол нь шувуу суух “таатай” орчин болдог байна.

Иймд “БЗӨБЦТС” ТӨХК цахилгаан түгээх сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэхийн зэрэгцээ дэд бүтцийн байгаль орчин, биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр шувуу хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд тус компани Хэнтий аймгийн 15 кВ Дадал, 10 кВ Хурх хэсгүүдийн ЦДАШ-ын тулгууруудыг шувуу хамгаалах зориулалтын тусгаарлагч бүрээс болон хамгаалалтын тоноглолоор бүрэн тоноглож шинэчилжээ.

Ингэснээр махчин болон бусад нэн ховор шувууд цахилгаанд цохиулан хорогдох тохиолдол 95 хүртэл хувиар буурах боломж бүрдээд байна.