E-Sight
Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар Төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн шинэчлэл, үйл ажиллагааны явцтай танилцсан байна.

ЦДҮС-ийн Төвийн бүсийн салбар нь Дархан хотод 1965 онд байгуулагдсан бөгөөд 200 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тус салбар нь үйл ажиллагааны хүрээнд 220 болон 110 кВ-ын нийт 18 дэд станц, 17 өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Салбарын дэд станцуудын суурилагдсан хүчин чадал 482.8 МВА бөгөөд ОХУ-аас 310 МВт хүртэлх чадлыг Дархан дэд станцаар дамжуулан төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой юм.

Дэд станцуудын найдвартай ажиллагааг сайжруулах хүрээнд 2025 онд найм, 2026 онд тав, нийт 13 дэд станцын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Үүний хүрээнд 30 элегаз таслуур, 90 гүйдлийн трансформатор, реле хамгаалалт болон HMI системийн шинэчлэлийн ажлууд хийгдсэн байна.

2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр нийт 42 ажил төлөвлөж, арваннэгдүгээр сарын эхний байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг хангах, удирдлага зохион байгуулалт, барилга байгууламжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн ажлууд багтсан гэж ЭХЯ-наас мэдээллээ.