E-Sight
Замын-Үүд боомтод цахилгаан ачааны автомашины ногоон гарц нээнэ

Замын-Үүд боомтод цахилгаан ачааны автомашины ногоон гарц нээнэ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Замын-Үүд хилийн боомтод цахилгаан ачааны автомашинд зориулсан ногоон гарц нээх талаар Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.11.08) Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзах үеэр мэдэгдлээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн Монгол Улсад анх удаа цахилгаан ачааны автомашин цэнэглэх дэд бүтцийн эхлэлийг арваннэгдүгээр сарын 7-нд тавьжээ. Төслийг “Монложистикс Групп” ХК, “Эм Эм Эс Инженеринг” ХХК хэрэгжүүлж байна.

Ерөнхий сайд боомтод ажиллах үеэрээ цахилгаан ачааны автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, гарц нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж, БНХАУ-ын талтай тохиролцохыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Мөн Баруун бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Түүнчлэн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байгааг иргэдтэй уулзахдаа тэрбээр дурджээ. Дээрх цахилгаан станцын төслүүд болон Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг төслийн хүрээнд 41 мянган ажлын байр бий болохыг онцолсон байна.

Эх сурвалж: mongolia.gov.mn