Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ эцэслэн (2026.11.13) баталлаа. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын төсөв, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Эрчим хүчний салбарт 479 тэрбум төгрөгийн төсөв батлагдсны 261 тэрбум нь хөрөнгө оруулалтын зардал. Энэ бол Монгол Улсад тулгараад байгаа эрчим хүчний асуудал болох их засвар, хөрөнгө оруулалт, станц, дэд бүтэц, шугам хоолойн асуудлыг сайжруулахад хангалтгүй төсөв. Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр дорвитойхон төсөв хэлэлцэж байсан боловч хуулиа буцаан татсан. Зарим гишүүд үндэслэлгүйгээр улс төр хийсэнтэй холбоотой татагдсан. Ямартай ч 261 тэрбум төгрөг хангалтгүй. Ирэх онд өмнөх ажлуудаа үргэлжлүүлнэ. Эрчим хүчний салбарт олигтой хөрөнгө оруулалт хийгдэхгүй нь.
Жишээлбэл, арван аймагт баригдаж байсан дулааны цахилгаан станцын ажилд 350 тэрбум төгрөг, дараа жилд нь 150 тэрбум төгрөг зарцуулахаар байсан. Гэтэл шүүмжилсээр байгаад энэ төсвийг унагасан. Тиймээс арван аймгийн төсөл зогссон. Иймэрхүү маягаар улс төрийг урьтал болгоод юу ч хийсэн татдаг, гацаадаг хандлагаараа улс төр хийгээд байвал улс орон урагшлахгүй нь. Арван аймгийн төслийг зогсоож болохгүй учраас шинэ боломж хувилбарыг эрэлхийлж байна. Үндсэндээ 2027 онд эрчим хүчний салбарт шинэ хөтөлбөр төсөл бараг байхгүй. Шинээр юм хийгдэхгүй.” хэмээн мэдэгдсэн юм.
