2024 оны эхний хагаст Герман улс 220 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч дотооддоо үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар бага үзүүлэлтэд тооцогдож байна.
Мөн хугацаанд тус улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 9.1 хувиар өсч 135.2 тэрбум кВт.цаг болж, дотоодынх нь цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн 61.5 хувийг эзэлжээ. Энэ нь 2018 оноос хойших хамгийн өндөр хувь аж. Тэр дундаа салхин станцууд нийт үйлдвэрлэлийн 3/1-ийг эзэлж байгаа нь энэ оны эхний хагаст онцгой салхитай байсны үр дүн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Харин уламжлалт буюу нүүрчний цахилгаан станцуудын үйлдвэрлэл 2023 оны эхний хагастай харьцуулахад 21.8 хувиар буурч Германы дотоодын үйлдвэрлэлийн 38.5 хувийг эзэлж байна. Нүүрс түлдэг станцуудын хувьд 2018 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. 2023 оны эхний хагаст 46.7 хувийг бүрдүүлж байжээ.
Германы сүүлийн гурван атомын цахилгаан станц 2023 онд зогссоны улмаас энэ жил дотооддоо цөмийн эрчим хүч үйлдвэрлээгүй байна. Тэгвэл цахилгаан, эрчим хүчний импорт 23 хувиар нэмэгдэж, экспорт 15 хувиар буурчээ.